Happy familly сэтгүүлийн мэдээ




ӨВӨЛ ЦАГИЙН АМЬД МЭДРЭМЖ


Snowboard үүссэн түүхээс дурьдвал хамгийн анх 1965 онд Sherman Poppen гэдэг хүн зохион бүтээж түүнийгээ Snurfer гэж дуудах болсон. Энэ нь Snow Surfer цасан дээгүүр гулгагч гэсэн үгийн нийлмэл хувилбар юм. 1970 онд анхны Snowboard үйлдвэрлэгдсэн байна. Snowboard унахын тулд хөлний бэхэлгээ зайлшгүй бат байх хэрэгтэй.
Snowboard нь X-treme спортын нэг төрөлд хамрагддаг бөгөөд маш олон төрлүүдтэй. Анх Snowboard-ийн тэмцээн Франц улсад зохиогдож байсан бөгөөд Францчууд түрүүлж байжээ. Дэлхий дээрх хамгийн гайхалтай цанын бааз мөн л Франц улсад байдаг. Турк, Америк, Францад snowboard хамгийн их хөгжсөн бөгөөд тус улсын тамирчид дэлхийд тэргүүлдэг байна. Харин манай оронд саяхнаас хүүхэд залуус сонирхон хичээллэж эхэлсэн. Манайд өвлийн улирал урт учир ийм төрлийн спорт хөгжих боломж маш өндөр. Snowboard нь өвлийн олимпийн нэг төрөлд ордог. Хэрэв та snopwboard-оор гулгахыг хүсвэл SkyResort цанын баазад очиж гулган, гэр бүлээрээ амралтын өдрүүдээ ая тухтай өнгөрүүлэх боломжтой юм.  
 

Snowboard хэрэгсэл

ШИЛ
Зайлшгүй зүүх шаардлагатай  зориулалтын шил нь таныг олон төрлийн эрсдлээс хамгаална.

Гутал
Та заавал зориулалтын гутал өмсөх шаардлагатай ба гутал нь дотроо олон төрөл байдаг. Гулгаж байгаа хүний хөлийг дааруулахгүй, хатуу бат бөх, гулгагчийн хөлийг гэмтэхээс сэргийлдэг.

БЭХЭЛГЭЭ
Мөн та заавал зориулалтын бэхэлгээ өмсөх шаардлагатай, бэхэлгээ нь мөн олон төрөлтэй.

Snowboard ТӨРЛҮҮД

  1.  Freestyle: (Чөлөөт үзүүлбэр) Хүмүүсийн хамгийн их мэддэг энэ төрлөөр янз бүрийн гоёмсог үзүүлбэр хийх боломжтой.
  2.  Park/Jib (rails): Маш богино зайнд үзүүлбэр үзүүлдгээрээ бусад төрлүүдээсээ онцлог.  Урьдчилан зассан бартаан дээгүүр харайн үзүүлбэр хийдэг төрөл юм.
  3. Freeride: Чөлөөт үзүүлбэр, Park/Jib хоёрын нийлбэр бөгөөд уулын уруу урт бартаатай зайнд сүлжин үзүүлбэр хийдгээрээ бусад төрлүүдээсээ илүү хүндэд тооцогддог байна.  
  4.  All-Mountain: Freeride төрөлтэй ижил уулын уруу гулгах бөгөөд гулгахдаа янз бүрийн үзүүлбэр хийх нь энэ төрлийн гол онцлог нь юм.
  5. Racing/Alpine: Цагаар уралдан уулын уруу туг сүлжиж барианд ордог төрөл. Уг үзүүлбэр нь маш сонирхолтой бөгөөд богино зайнд туг сүлжин өрсөлддөгөөрөө бусад төрлүүдээсээ онцлогтой.
  6. Splitboard: Уулын уруу үзүүлбэр хийн буудаг. Гол онцлог нь замдаа дайралдсан моднуудыг сүлжин буудаг байна.
     

Snowboard МОНГОЛД

Скай Резорт цанын бааз нээгдсэнээр өвлийн Xtreme Sport-ын төрлүүд түлхүү хөгжих үндэс суурийг Монголд эхлүүлж байгаа талаар өвлийн спорт сонирхдог хүмүүс нэгдэж интернэт хэлэлцүүлэг хийснийг хүргэж байна.

  • Миний бие Snowboard-оор UB ski цанын бааз дээр очиж гулгах эрдмийг суралцсан. Өнөөдөр Скай резорт цанын бааз нээгдсэнээр гулгах чадвараа нэг алхмаар дээшлүүлсэн цаашид ч ахих болно гэж бодож байгаа бөгөөд Монгол залуус SNOWBOARD-оор маш сайн гулгадаг, мөн төдий хэмжээний хүмүүс SNOWBOARD-оор гулгах сонирхолтой нь харагдсан...
  •  
  • Иймд эдгээр хүмүүсийг нэгтгэж бие биенээсээ мэддэг чаддагаа хуваалцахыг хүсэж байна.
  •  
  • Монголын сноубоардын холбоо байгуулагдсан байгаа. Тэдэнтэй холбож өгч болно шүү хүмүүс ээ. Хагас сайн өдөр очиж гулгадаг хэсэг хүмүүсийг танина. Анхлан суралцагчдад хичээл зааж өгнө.
  • Скай резорт нээгдсэнээс хойш маш олон сайн гулгадаг залуучууд байдаг болсон байна. Маш олон хүн өөрийн гэсэн боардтай болчихсон гулгаж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE дараарай.

Сэтгэгдэл, 0




captcha Зурган дээрх кодыг оруулна уу: